SLS Bearings Globe Icon cn
Product Listing Final

Нүүр хуудас   /  

Гидравлик тоног төхөөрөмж

Өнөөдөр орчин үеийн аж үйлдвэрийн ертөнцөд шингэн эргэлтийн хүч, ялангуяа гидравлик нь харьцангуй шинэ бөгөөд маш хурдан өргөжин тэлж байгаа салбар болж байна. Хүч дамжуулалтанд шингэн эргэлтийн хүч нь энерги дамжуулах үндсэн гурван арга хэрэгслийн нэг бөгөөд нөгөө хоёр нь механик, цахилгаан эргэлтийн хүч юм.

Гидравликийн ертөнцөд машин механизмыг шингэн эргэлтийн хүчээр ажиллуулдаг. Шингэн нь битүү саван дахь тодорхой хэмжээний шингэний эзлэхүүн бүх чиглэлд жигд даралтыг, шингэнтэй шүргэх бүх гадаргууны зөв өнцөгт даралтыг өгнө гэсэн Паскалийн хуульд үндэслэсэн энергийг дамжуулах чадвартай байдаг. Ихэнх гидравликт ашиглагддаг хэрэгсэл нь эхэндээ ус байсан бол өдгөө түүний оронд эрдсийн гаралтай тосыг түгээмэл хэрэглэх болсон.

Гидравлик бол зөвхөн эргэлтийн хүчийг дамжуулах бус эргэлтийн хүчийг үүсгэх, хянах чадвартай байдгийн улмаас өргөн хүрээг хамарсан үйлдвэрлэлд ашиглах нь нэмэгдсээр байна. Шингэн эргэлтийн хүчийн харьцангуй жижиг хэмжээ, авсаархан байдгийн хувьд эрчим хүчний өндөр бололцоо, харьцангуй бага өртөгтэй байдал нь өргөн хүрээний машин механизмд тохирох маш сайн сонголт болгодог.

Болзошгүй дутагдлудыг дурьдвал шингэн алдах, эргэлтийн үеийн хэт халалтын шалтгаан болох тоног төхөөрөмжийг ажиллуулах аргыг буруу ойлгосон, эргэлтийн буруу дизайн боловсруулалт байдаг.

Яагад Эс Эл Эс-г сонгох вэ?

Өндөр даралтын гидравлик багажууд, цогц нэгдмэл шийдэл гаргадгаараа дэлхийн зах зээлийг тэргүүлэгч Enerpac-тай байгуулсан стратегийн түншлэлээрээ Эс Эл Эс аж үйлдвэрийн бүх төрлийн хэрэгцээнд зориулсан бүтээмжтэй, найдвартай, үр ашигтай шийдлүүдийг үйлдвэрлэн гаргадаг. Жижиг оврын гидравлик цилиндр, багажуудаас авахуулаад иж бүрэн хүнд даацын өргөх механизмын шийдлийг бид санал болгохоос гадна борлуулалтын дараах үйлчилгээ инженерийн шийдлүүдийг харьцуулашгүй байдлаар бид үзүүлдэг.

Манай инженерүүд та бүхний бүтээмжийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, өндөр үнэтэй сул зогсолтыг багасгах шийдлүүдийг захиалгаар хийж өгөхөд байнга бэлэн байх болно. Бид хэрхэн таны бизнест давуу байдлыг бий болгож чадах вэ?

Нэмэлт мэдээллийг эндээс авна уу.

ТӨРЛҮҮД

  • Цилиндр & өргүүр
  • Насос, пресс болон съёмник
  • Гидр түлхүүр багажууд
  • EVO (Synchronous Lifting) өргүүрийн цогц систем
  • Хүнд даацын гулсалтат шилжүүлгийн систем
  • Гидр кран болон дүүжин татлага чангалагч

Брэнд

Жинхэнэ бүтээгдэхүүн

SLS-ээс Жинхэнэ бүтээгдэхүүнийг хүлээн авна уу. Хуурамч зүйлээс хамгаалах таны бизнесийн түнш. Хуурамч бүтээгдэхүүнийг хэрхэн таньж, холхивчийнхоо жинхэнэ эсэхийг шалгахыг сурмаар байна уу?

Цааш унших
 bearings
SLS Bearings Contact Icon
Бидэнтэй холбогдох
SLS Bearings Contact Icon Бидэнтэй холбогдох  SLS Bearings Contact Icon