SLS Bearings Globe Icon cn
Product Listing Final

Нүүр хуудас   /  

Холхивч, Их бие/үүр

Пневматик буюу даралтат хийн систем нь шахагдан хураагдсан хадгалагдсан хийг ашиглан үүссэн энергээр нь ажил хийж гүйцэтгэдэг. Гар болон автомат машинуудад ашиглаж болох бөгөөд уул уурхай, барилга зам зэрэг салбаруудад өргөн хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл маш өргөн хүрээгээр ашиглагддаг системүүдийн нэг билээ.

Агаарыг даралттай болгон шахагч компрессор болон аливаа зүйлсийг өргөх, тээвэрлэх, зөөх зориулалт бүхий багаж(актуатор) гэсэн хоёр хэсгээс даралтат хийн систем бүрддэг. Мөн энэхүү системд компрессороос багаж хүртэл даралттай хийг хүргэх хоолой ба хийг хуваарилах хавхлагууд бүхий систем багтана.

Даралтат хийгээр ажилладаг төхөөрөмжүүд нь давшиж буцах, эргэлдэх болон хазайх гэх мэт гурван төрлийн хөдөлгөөнийг хийдэг учир бид өдөр тутмын хэрэгцээндээ бараа материалыг зөөх, шилжүүлэх, ялгаж ангилах, сав баглаа боодлыг хийж гүйцэтгэх, өрж байршуулах, тэмдэглэж марклах зэргээр ашигладаг.

Орчин үеийн техник технологийн хөгжлийн үр дүнд даралтат хийгээр ажилладаг тоног төхөөрөмжүүдийн чанар болон хэрэглээ улам бүр өсч тоног төхөөрөмжүүдийн автоматжуулалтат өргөнөөр ашиглагдах болжээ. Орчин үеийн усан хангамжийн систем, химийн үйлдвэрүүд, хүнсний үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл зэрэг маш олон үйлдвэрлэлийн салбаруудын автоматжуулагдсан тоног төхөөрөмжүүдэд даралтат хийгээр ажилладаг олон олон төхөөрөмжүүд ажиллаж байгааг та харж болно.

Даралтат хийгээр ажиллагч тоног төхөөрөмжүүдийн салбарт гарсан техник технологийн шинэчлэл нь оюун ухаан, бүтээлч байдал ихээхэн шаардагдсан орчин үеийн хүний хүч хөдөлмөрийг хөнгөвчлөх робот техникийн салбар зэрэгт дэвшил гарахад ихээхэн нөлөө үзүүлсэн билээ.

Яагаад Эс Эл Эс-ийг сонгох ёстой вэ?

Бид танай үйлдвэрлэл болон хэрэглээнд тань зориулагдсан найдвартай, үр ашигтай, засвар үйлчилгээ бага шаардагдах пневматикийн шийдлийг санал болгож байна.

Нэмэлт мэдээллийг эндээс авна уу.

Бүтээгдэхүүний төрлүүд

  • Пневматик хөтлүүрүүд
  • Мотор ба удирдлагууд
  • Вакуум технологи
  • Даралтат хий үйлдвэрлэх
  • Хяналтын технологи
  • Хяналтат байршилтын систем
  • Баригчид
  • Удирлагын хавхлагууд
  • Даралтат хийн системийн холбох хэрэгслүүд
  • Үйлдвэрлэлийн автоматжуулалт
  • Цахилгаан хөтлүүрүүд
  • Бараа материал зөөвөрлөх
  • Мэдрэгчүүд
  • Цахилгаан холбогчийн технологи

Жинхэнэ бүтээгдэхүүн

SLS-ээс Жинхэнэ бүтээгдэхүүнийг хүлээн авна уу. Хуурамч зүйлээс хамгаалах таны бизнесийн түнш. Хуурамч бүтээгдэхүүнийг хэрхэн таньж, холхивчийнхоо жинхэнэ эсэхийг шалгахыг сурмаар байна уу?

Цааш унших
 bearings
SLS Bearings Contact Icon
Бидэнтэй холбогдох
SLS Bearings Contact Icon Бидэнтэй холбогдох  SLS Bearings Contact Icon