SLS Bearings Globe Icon mn
Product Listing Final

Нүүр хуудас   /   Бүтээгдэхүүн   /   Ремень ба дамарнууд

Ремень ба дамарнууд

Хүч дамжуулах эд ангид эргэж буй хоёр тэнхлэгийг механик аргаар холбож, тэдний хооронд хүч дамжуулах уян хатан гогцоо материал юм. Ременүүд бол нэг ба түүнээс олон үргэлжилсэн ременүүд хоёр тэнхлэгт хоёроос олон хүрдэд тохируулсан туузан хөтлөгчийн үндсэн эд анги бөгөөд хөтлөх хүрднээс эргэлтийн хөдөлгөөнийг хөтлөгдөгч хүрдрүү дамжуулдаг.

Гинжин хөтлөгч ба араат хөтлөгчтэй харьцуулбал туузан хөтлөгч чимээгүй, жигд ажиллахаас гадна тосолгоо шаарддаггүй. Засвар үйлчилгээний хувьд харьцангуй тохиромжтой бөгөөд хөтлөгдөгч тэнхлэгийн хурдыг хүрдний хэмжээг өөрчилснөөр хялбархан өөрчилж болдог.

Ременүүдийн хамгийн түгээмэл хэлбэр бол V хэлбэртэй ремень ба дух суран дамжлага юм. V хэлбэртэй ременүүд бол өдгөө хамгийн түгээмэл хэрэглэгддэг ременүүдийн нэрнээс нь харахад л тэдний олон бүлэг давхаргыг хамарсан хэлбэр нь “V” дүрсийг бий болгодог. Ерөнхийдөө эдгээр ременүүдийн битүү “V” хэлбэрийн олон бүлэг давхаргыг хамарсан байдал нь бага эргэлтийн хүчний улмаас хальтрахаас урьдчилан сэргийлж харгалзах V хэлбэрийн хүрдний заагалсан ховил дотор байрладаг. Ерөнхийдөө V хэлбэрийн ременийг хавтгай ременүүдтэй харьцуулбал өргөний хэмжээ болон эргэлтийн хүчийг бага байхыг шаарддаг.

Дух суран дамжлага бол эерэг хөтлөгчийг идэвхижүүлсэн шүдтэй ременүүд байдаг. Тэдгээр нь гулсахаас хамгаалсан шүдтэй хүрдэнд яг тохирох барьцалдах эгнэсэн шүдтэй байдаг. Дух суран дамжлагын хувьд тосолгоо шаардахгүй, мөн бусад ременүүдээс эргэлтийн хүч бага зарцуулдаг, мултарч гардаггүй боловч тэдгээрийн цахилгааны эргэлтийн хүч нь V хэлбэрийн ременүүд болон

гинжнээс бага байдаг. Тэдгээрийг автомашины хуваарилах бул болон тахир голонд илүү их хэрэглэдэг.

Мөн Эс Эл Эс-ээс хавтгай ременүүд, дугуй ременүүд, судалтай ременүүд, олон ховилт ременүүд болон тэдгээрт тохирох хүрднүүдийг нийлүүлдэг.

Яагад Эс Эл Эс-г сонгох вэ?

Optibelt-ийн албан ёсны дистрибютерийн хувьд SLS/ Эс Эл Эс чанартай хөтлөгчийг яг эх үүсвэрээс нийлүүлэх боломжтой юм. Бид мөн төрөл бүрийн брэндүүдийн нөөцтэй бөгөөд манай туршлага бүхий бүтээгдэхүүний инженерүүд танай үйл ажиллагааг боловсронгуй болгоход зориулагдсан шийдлүүдийг өгөхөд туслахад баяртай байх болно.

Нэмэлт мэдээллийг эндээс авна уу.

ТӨРЛҮҮД

  • V-хэлбэрт дан болон багцалсан ременүүд
  • Резин болон полиуретан шүдтэй ременүүд
  • Тусгай зориулалтын шүдэт ременүүд
  • Ховил замтай ременүүд
  • Тусгай зориулалтын дамар/ Түгжигч конуснууд
  • Автомашины бүх төрлийн ременүүд тэдний иж бүрдэл

Брэнд

正品

从 SLS 获得正品。您的业​​务合作伙伴可以防止假冒。想了解如何识别假冒产品并验证轴承的真伪吗?

阅读更多
 bearings
SLS Bearings Contact Icon
Бидэнтэй холбогдох
SLS Bearings Contact Icon Бидэнтэй холбогдох  SLS Bearings Contact Icon