Үйлдвэрийн тос тосолгоо нь хоёр гадаргуу дээрх үрэлтийг бууруулах бодис юм. Тэдгээрийн хамгийн гол үүрэг нь эргэлдэж байгаа хэсгүүд, зам, холхивчийн гэр болон бусад багажууд, бусад ангиуд, үйлдвэрийн машин механизм хоорондын металаас металд шууд шүргэлт үүсэхээс сэргийлэх явдал байдаг.
Тосолгоо хийснээр элэгдлийг удаашруулж, чийгийг зайлуулах замаар гадаргууг зэврэлтээс хамгаална.
Судалгаанаас үзэхэд хугацаанаасаа өмнө эвдэрсэн холхивчийн 36 орчим хувь нь тосолгоог муу хийсэн эсвэл буру тосолсны улмаас үүссэн байдгийг харуулжээ. Тиймээс тохиромжтой тосолгооны сонголт хийх, хэрэглээ бүрт тохирсон тосолгооны арга нь зөв засвар үйлчилгээ болохоос гадна амин чухал байдаг ажээ.
Тосолгооны материалыг зөв сонгохын тулд олон хүчин зүйлсийг харгалзан үзэж шаардлагатай бөгөөд хамгийн гол нь ажиллах нөхцөл, зориулалт чухал. Харгалзан үзэх бас өөр хүчин зүйлс бол температурын хэмжээ, ашиглалтын хурд, орчин мөн. Жишээлбэл бохирдуулагч, химийн бодис, устай орчин, өндөр температур юмуу эрс тэрс нөхцөлд ажиллах эрсдэлтэй үед өтгөн тослох материалыг санал болгодог.