Тэнхлэгийн тохиргоо

Заримдаа “холбогчийн тохиргоо” гэх тэнхлэгийн тохиргоо гэдэг нь хоёр ба түүнээс олон тэнхлэгийг босоо юмуу хэвтээ байрлалд нэг шугаманд болгох үйл яюцыг хэлнэ.
Ихэнх эргэдэг ашин механизмууд тохиргоогоо алдамтгай байдаг. Тэнхлэгийн тохиргоо алдагдах нь механизмын ашиглалтын хугацаанд ихээр нөлөөлдөг.
Тохиргоогоо алдсан тэнхлэг дараах зүйлүүдийн шалтгаан болдог. Үүнд: үрэлтийг нэмэгдүүлнэ, ингэснээр эрчим хүчний зарцуулалт ихсэнэ, байх ёсгүй, хэт их чичиргээ, дуу чимээ гаргана, баталгаат хугацаанаас өмнө холхивч ломбоны эвдрэлд хүргэнэ, ломбо, тосолгоо гоожих, эцэст нь баталгаат хугацаанаас өмнө тэнхлэг борлон холбогчийн гэмтэлд хүргэдэг.
Баримт: Эргэлттэй ажилладаг машин механизмын эвдрэлийн 50 хүртэл хувь нь тэнхлэг тохиргоо алдагдсанаас болдог болохыг судалгаагаар харуулжээ.
Тэнхлэг тохиргоо хоёр янзаар алдагддаг. Үүнд: Өнцгийн, зэрэгцээ тохирол алдагдах.
Өнцгийн тохиргоо алдагдахад хоёр тэнхлэгийн төв шугам нь зэрэгцээ байхын оронд нэг нэгэн рүүгээ өнцөгдсөн байхыг хэлнэ.
Зэрэгцээ тохирол алдагдах: хоёр тэнхлэгийн төв шугам зэрэгцээ байгаа ч зайны хувьд холдсон байх.
Тэнхлэгийг тохируулсны давуу талууд:
- Цахилгаан зарцуулалтыг багасгах
- Холхивчийн ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх
- Тэнхлэг ба машин механизмын гүйцэтгэлийг сайжруулах
- Холхивч, тэнхлэг, холхивч, ломбонд ирэх даралтыг бууруулах
- Холхивч ба холхивчийн хэт халалтаас сэргийлэх
- Чичиргээ, дуу чимээг багасгах
- Үйлдвэрлэлийн хүчин чадал, чанарыг нэмэгдүүлэх
- Машин механизмын ашиглалтын нийт хугацааг уртасгах.
Тэнхлэг тохиргоог шулуун ирмэгдүүлэх, калипер хэмжигч, циферблатын индикатор юмуу лазер систем ашиглан хийдэг.
Лазераар тэнхлэг тохиргоо хийх нь хамгийн хурдан бөгөөд хамгийн нарийвчлалтай тэнхлэг тохиргооны арга болдог.
Яагад Эс Эл Эс-г сонгох вэ?
Эс Эл Эс лазер тохиргооны тусгайлсан үйлчилгээ, бүрэн нэгтгэсэн үйлчилгээг үзүүлдэг. Арвин их туршлага, өргөн хүрээг хамарсан сүлжээ, техникийн мэргэшилдээ тулгуурлан манай суурийн инженерүүд таны хамгийн чухад ашиглалтын хэрэгцээнд түргэн шуурхай, үр дүнтэй хариу өгч ажилладаг. Манай мэргэжилтнүүдийн баг хамгийн богино хугацаанд танай тоног төхөөрөмжийн. ажиллагааг хангаснаар үйлдвэрлэлийн сул зогсолтын улмаас үүсэх үйл ажиллагааны алдагдлыг багасгах болно.
ТӨРЛҮҮД
- Шулуун ирмэгдүүлэх
- Лазер систем
Брэнд