SLS Bearings Globe Icon mn
Sls Services Final

Нүүр хуудас   /   Үйлчилгээ   /   Голнуудын төвлөгөө

Голнуудын төвлөгөө

Голнуудын төвлөгөөний алдагдал нь үйлдвэрлэлд хамгийн элбэг тохиолддог ба энэ нь үйлдвэрийн тоног төхөөрөмжийн бүтээмж, аюулгүй ажиллагаа, найдвартай байдалд сөргөөр нөлөөлж гарах үргүй зардлыг ихэсгэдэг. Лазер багаж ашиглан төвлөгөөг хийх нь машин техникийн найдвартай байдлыг нэмэгдүүлж үйлдвэрийн бүтээмжийг өсгөх үндсэн аргуудын нэг юм

service_shaft-alignment.webp

Эс Эл Эс-ийн мэргэшсэн инженерүүд лазер багажаар голнуудын төвлөгөөг тааруулахад сургагдаж бэлтгэгдсэн, шаардлагатай багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон. Орчин үеийн багаж хэрэгсэл, ур чадвартай инженерүүдийнхээ тусламжтайгаар бид таны механик эд ангийн ашиглалтын хугацааг уртасгана.

Голнуудын төвлөгөөний давуу талууд

  • Холхивчнуудын ажиллах хугацааг уртасгана
  • Холхивчнууд болон холбовч муфт дээрх ирэх ачааллыг бууруулна

services_shaft-alignment_diagram_english.webp

Механик эд ангийн элэгдлийг багасгана:

  • Үрэлтийг давахад зарцуулагдах энергийг хэмнэнэ
  • Чичиргээ, дуу чимээг бууруулна
  • Аюултай болон хязгаарлагдмал орчин дахь найдвартай ажиллагааг нэмэгдүүлнэ

Дээр дурдагдсан үйлчилгээнүүдийг авмаар байна уу? Хэрвээ тийм бол энд дарна уу.

SLS Bearings Contact Icon
Бидэнтэй холбогдох
SLS Bearings Contact Icon Бидэнтэй холбогдох  SLS Bearings Contact Icon