Редуктор нь орох эргэлтийн хурдыг бууруулж, гарах мушгих моментыг өсгөхөд зориулагдсан механик төхөөрөмж юм.
Хөдөлгүүрийн гол нь редукторын орох голтой холбогдож, улмаар эргэлт редуктор доторх араануудаар дамжин тодорхой мушгих момент болон, эргэлтийн хурдыг гарах гол дээр өгдөг.
Редукторууд нь зориулалтаасаа хамаарч тэгш ба ташуу шүдтэй цилиндр араатай, могой араатай болон наран ба одон араатай хийгдсэн байдаг.
Цилиндр араат редукторууд нь хамгийн үр дүнтэй, түгээмэл хэрэглэгддэг бөгөөд ташуу шүдтэй цилиндр араанууд нь ердийн цилиндр араат редукторын давуу талыг хадгалахын зэрэгцээ редукторын овор хэмжээг багасгаж өгдөг давуу талтай. Могой араат редуктор нь эргээгүй үедээ тухайн тоног төхөөрөмжийн тормоз зогсоогч болж өгдөг. Наран ба одон араат редуктор нь бага овор хэмжээтэй боловч өндөр мушгих момент, дамжуулгын тоог гаргадаг.
SLS-ээс Жинхэнэ бүтээгдэхүүнийг хүлээн авна уу. Хуурамч зүйлээс хамгаалах таны бизнесийн түнш. Хуурамч бүтээгдэхүүнийг хэрхэн таньж, холхивчийнхоо жинхэнэ эсэхийг шалгахыг сурмаар байна уу?
Цааш унших