Өнөөдөр орчин үеийн аж үйлдвэрийн ертөнцөд шингэн эргэлтийн хүч, ялангуяа гидравлик нь харьцангуй шинэ бөгөөд маш хурдан өргөжин тэлж байгаа салбар болж байна. Хүч дамжуулалтанд шингэн эргэлтийн хүч нь энерги дамжуулах үндсэн гурван арга хэрэгслийн нэг бөгөөд нөгөө хоёр нь механик, цахилгаан эргэлтийн хүч юм.
Гидравликийн ертөнцөд машин механизмыг шингэн эргэлтийн хүчээр ажиллуулдаг. Шингэн нь битүү саван дахь тодорхой хэмжээний шингэний эзлэхүүн бүх чиглэлд жигд даралтыг, шингэнтэй шүргэх бүх гадаргууны зөв өнцөгт даралтыг өгнө гэсэн Паскалийн хуульд үндэслэсэн энергийг дамжуулах чадвартай байдаг. Ихэнх гидравликт ашиглагддаг хэрэгсэл нь эхэндээ ус байсан бол өдгөө түүний оронд эрдсийн гаралтай тосыг түгээмэл хэрэглэх болсон.
Гидравлик бол зөвхөн эргэлтийн хүчийг дамжуулах бус эргэлтийн хүчийг үүсгэх, хянах чадвартай байдгийн улмаас өргөн хүрээг хамарсан үйлдвэрлэлд ашиглах нь нэмэгдсээр байна. Шингэн эргэлтийн хүчийн харьцангуй жижиг хэмжээ, авсаархан байдгийн хувьд эрчим хүчний өндөр бололцоо, харьцангуй бага өртөгтэй байдал нь өргөн хүрээний машин механизмд тохирох маш сайн сонголт болгодог.
Болзошгүй дутагдлудыг дурьдвал шингэн алдах, эргэлтийн үеийн хэт халалтын шалтгаан болох тоног төхөөрөмжийг ажиллуулах аргыг буруу ойлгосон, эргэлтийн буруу дизайн боловсруулалт байдаг.
SLS-ээс Жинхэнэ бүтээгдэхүүнийг хүлээн авна уу. Хуурамч зүйлээс хамгаалах таны бизнесийн түнш. Хуурамч бүтээгдэхүүнийг хэрхэн таньж, холхивчийнхоо жинхэнэ эсэхийг шалгахыг сурмаар байна уу?
Цааш унших