SLS Bearings Globe Icon my
Product Listing Final

Нүүр хуудас   /  

Тос тосолгоо

Үйлдвэрийн тос тосолгоо нь хоёр гадаргуу дээрх үрэлтийг бууруулах бодис юм. Тэдгээрийн хамгийн гол үүрэг нь эргэлдэж байгаа хэсгүүд, зам, холхивчийн гэр болон бусад багажууд, бусад ангиуд, үйлдвэрийн машин механизм хоорондын металаас металд шууд шүргэлт үүсэхээс сэргийлэх явдал байдаг.

Тосолгоо хийснээр элэгдлийг удаашруулж, чийгийг зайлуулах замаар гадаргууг зэврэлтээс хамгаална.

Судалгаанаас үзэхэд хугацаанаасаа өмнө эвдэрсэн холхивчийн 36 орчим хувь нь тосолгоог муу хийсэн эсвэл буру тосолсны улмаас үүссэн байдгийг харуулжээ. Тиймээс тохиромжтой тосолгооны сонголт хийх, хэрэглээ бүрт тохирсон тосолгооны арга нь зөв засвар үйлчилгээ болохоос гадна амин чухал байдаг ажээ.

Тосолгооны материалыг зөв сонгохын тулд олон хүчин зүйлсийг харгалзан үзэж шаардлагатай бөгөөд хамгийн гол нь ажиллах нөхцөл, зориулалт чухал. Харгалзан үзэх бас өөр хүчин зүйлс бол температурын хэмжээ, ашиглалтын хурд, орчин мөн. Жишээлбэл бохирдуулагч, химийн бодис, устай орчин, өндөр температур юмуу эрс тэрс нөхцөлд ажиллах эрсдэлтэй үед өтгөн тослох материалыг санал болгодог.

Яагад Эс Эл Эс-г сонгох вэ?

Эс Эл Эс таны тос тосолгооны хэрэгцээг нэг дор цогцоор нь шийдэх шийдлийг санал болгож байна. Алдартай брэндүүдийн олон янзын тос тосолгооны материал нийлүүлээд зогсохгүй тосолгооны буу,

шахуурга, шүүлтүүр зэрэг гар аргаар тосолгоо хийх багаж, дагалдах хэрэгслүүдээс авахуулаад орчин үеийн хамгийн дэвшилтэт автомат тосолгооны систем хүртэл бүхнийг нийлүүлдэг билээ.

Мөн та бүхний машин механизмын ашиглалтын хугацааг уртасгах, бүтээмжийг нэмэгдүүлэх идэвхий санаачлагатай аргаар хамгийн сүүлийн үеийн тосолгооны удирдлагын хөтөлбөрийн дагуу нэгдсэн шийдлийн дагуу техникийн туслалцаа үйлчилгээг үзүүлэн ажилладаг.

Таны бизнесийн үйл ажиллагаанд бид хэрхэн үнэ цэнийг нэмж, давуу талыг бий болгож болох талаар бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Нэмэлт мэдээллийг эндээс авна уу.

ТӨРЛҮҮД

  • Гар аргаар тосолгоо хийх багаж, дагалдах хэрэгслүүд
  • Автомат тосолгооны систем

    Брэнд

    Жинхэнэ бүтээгдэхүүн

    SLS-ээс Жинхэнэ бүтээгдэхүүнийг хүлээн авна уу. Хуурамч зүйлээс хамгаалах таны бизнесийн түнш. Хуурамч бүтээгдэхүүнийг хэрхэн таньж, холхивчийнхоо жинхэнэ эсэхийг шалгахыг сурмаар байна уу?

    Цааш унших
     bearings
    SLS Bearings Contact Icon
    Бидэнтэй холбогдох
    SLS Bearings Contact Icon Бидэнтэй холбогдох  SLS Bearings Contact Icon