Заримдаа “холбогчийн тохиргоо” гэх тэнхлэгийн тохиргоо гэдэг нь хоёр ба түүнээс олон тэнхлэгийг босоо юмуу хэвтээ байрлалд нэг шугаманд болгох үйл яюцыг хэлнэ.
Ихэнх эргэдэг ашин механизмууд тохиргоогоо алдамтгай байдаг. Тэнхлэгийн тохиргоо алдагдах нь механизмын ашиглалтын хугацаанд ихээр нөлөөлдөг.
Тохиргоогоо алдсан тэнхлэг дараах зүйлүүдийн шалтгаан болдог. Үүнд: үрэлтийг нэмэгдүүлнэ, ингэснээр эрчим хүчний зарцуулалт ихсэнэ, байх ёсгүй, хэт их чичиргээ, дуу чимээ гаргана, баталгаат хугацаанаас өмнө холхивч ломбоны эвдрэлд хүргэнэ, ломбо, тосолгоо гоожих, эцэст нь баталгаат хугацаанаас өмнө тэнхлэг борлон холбогчийн гэмтэлд хүргэдэг.
Баримт: Эргэлттэй ажилладаг машин механизмын эвдрэлийн 50 хүртэл хувь нь тэнхлэг тохиргоо алдагдсанаас болдог болохыг судалгаагаар харуулжээ.
Тэнхлэг тохиргоо хоёр янзаар алдагддаг. Үүнд: Өнцгийн, зэрэгцээ тохирол алдагдах.
Өнцгийн тохиргоо алдагдахад хоёр тэнхлэгийн төв шугам нь зэрэгцээ байхын оронд нэг нэгэн рүүгээ өнцөгдсөн байхыг хэлнэ.
Зэрэгцээ тохирол алдагдах: хоёр тэнхлэгийн төв шугам зэрэгцээ байгаа ч зайны хувьд холдсон байх.
SLS-ээс Жинхэнэ бүтээгдэхүүнийг хүлээн авна уу. Хуурамч зүйлээс хамгаалах таны бизнесийн түнш. Хуурамч бүтээгдэхүүнийг хэрхэн таньж, холхивчийнхоо жинхэнэ эсэхийг шалгахыг сурмаар байна уу?
Цааш унших